Баянзүрх дүүргийн X, XIX тойрогт дахин сонгууль болж байна. Сонгуульд дөрвөн намын найман нэр дэвшигч, дөрвөн бие даагч өрсөлдөж байгаа юм. Санал хураалт өнөө өглөө 07.00 цагт эхэлсэн бөгөөд 22.00 цаг хүртэл явагдана.
Баянзүрх дүүргийн X хорооны нутаг буюу 142 дугаар сонгуулийн санал авах байранд иргэд идэвхтэй саналаа өгч байна. Тус дүүргийн хувьд хоёр жил гаруйн хугацаанд ИТХ-ын төлөөлөгч нь сонгогдоогүй.
Энэ өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоох захирамжийг дүүргийн Засаг даргын Тамгын газраас гаргажээ. Мөн нийтийг хамарсан арга хэмжээг бүртгэж, зөвшөөрөл олгохгүй байх, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, спорт зэрэг олныг хамарсан аливаа арга хэмжээ зохион байгуулахыг хориглосон байна.