Бразилын Рио де Жанейро мужийн Холбооны прокурорын газар өчигдөр Сан Пауло хотод тус улсын ерөнхийлөгч асан Мишель Темерийг авилгын хэргээр баривчилсан тухайгаа зарлажээ. Баривчлах мэдэгдэлд Рио де Жанейрогийн Холбооны эрүүгийн хэргийн VII шүүх гарын үзэг зурсан юм байна. Мишель Темерээс гадна, Бразилын уул уурхай, эрчим хүчний сайд асан Фрейдра Франко болон бизнесийн салбарын хэдэн хүнийг баривчилжээ.
Мишель Темер, Фрейдра Франко нарын харьяатай Бразилын Ардчилсан хөдөлгөөн намын зүгээс, энэ хоёр хүн хууль зөрчөөгүй хэмээн тэднийг эрх чөлөөтэй болгохыг шүүхээс шаардсан байна. Мишель Темер 2016 оны наймдугаар сараас 2018 оны арванхоёрдугаар сар хүртэл Бразилын ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж байсан юм. Тэрээр ерөнхийлөгч байх хугацаандаа олон удаа авилгын хэрэгт холбогдон Прокурорын газраас хэрэг үүсгэн шалгаж байсан байна.