Оны 69 дэх өдөр, шинэ он гартал 296 хоног үлдлээ.
Сүрьеэгийн эсрэг тэмцэх дэлхийн өдөр
1882 онд немцийн микробиологч Роберт Кох (Robert Koch) сүрьеэ өвчний өдөөгчийг нээсэн гуравдугаар сарын 24-нд Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдрийг (World Tuberculosis Day) тэмдэглэх шийдвэрийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1993 онд гаргажээ. Өдгөө жил бүр энэ өвчний улмаас 1,6 сая хүн амиа алдаж байгаагийн ихэнх нь хөгжиж буй орнуудын иргэд байна. Дэлхийн эрүүл мэндийн байгууллага 1993 онд албан ёсоор энэ өвчинтөй тэмцэх DOTS (Directly Observed Treatment, Short-course) /шууд хяналтад байх богино курсийн химийн эмчилгээний/ гэх стратегийг албан ёсоор санал болгосон юм.

-улс төрийн дэмжлэг,
-Микроскопоор онош тавих,
-Эмээр найдвартай хангах,
-Эмчилгээний хяналт,
-Үр дүнгийн тогтмол үнэлгээ зэрэг юм. Сүрьеэ өвчтөй хүмүүсийн 92-95 хувь нь эмчлэгдэх боломжтой. DOTS стратегийн зарчим нь ямар ч оронд таарах ба тэр нь 180 оронд хэрэгжиж байна.
Роберт Кох
Кыргызстаны Ардын хувьсгалын өдөр

2005 оны энэ өдөр тус оронд Хонгор зул цэцгийн гэх буюу Ардын хувьсгал болжээ. Ерөнхийлөгч Аскар Акаев өөрийн гэр бүлийн хамт улс орноосоо зугтсан юм. Кыргыз улсын парламент болох Жогорку Кенешийн сонгууль булхайтай явагдсан нь ард түмний хилэнг бадраасан нэг шалтгаан нь болов. Тэр цагаар Ерөнхийлөгч Акаевын хүү, охин хоёр мөн түүний талын “Алга Кыргызстан” ба “Адилет” гэх “гэр бүлийн намууд”-ын 20 хүн депутат болсон байв. Өргөн олны дэмжлэгтэй байсан олон нэр дэвшигчдыг янз бүрийн шалтгаанаар сонгуульд оролцуулсангүй. 2008 оны гуравдугаар сарын 24-ны өдрийг Ардын хувьсгалын баяр буюу Кыргызстанда Элдик революциянын күнү болгон зарласнаар тус оронд 13 дахь амралтын өдөр гарч иржээ.
Сонирхолтой үйл явдал
Английн зохион бүтээгч Ричард Тревитик уурын зүтгүүрийн анхны патентыг авчээ

Ингээд Английн зохион бүтээгч Ричард Тревитик туршилтын замаар уурын зүтгүүрийн торх зүйлгүй дугуй ба шулаан өөгүй рельс хоорондын үрэлт нь зүтгүүрийг араасаа чиргүүлүүдтэй ч хөдөлгөхөд саад учруулахгүй гэж онолоор баталсны дараа байдал огт өөрөөр эргэсэн байна.
1802 оны энэ өдөр Мертир-Тидвилийн (Өмнөд Уэльс) заводын рельсийн замын уурын зүтгүүрийг бүтээгээд патент авчээ. Дараагийн жилд нь амжилттай туршжээ.
Ричард Тревитик ийнхүү тээврийн салбарын хувьсгалыг хийлээ.
Тревитикийн анхны зүтгүүр нь дөрвөн дугуйтай, нэг хэвтээ байлалтай цилиндрээс бүтэж байв. Поршенийн иш нь ихээхэн урагш гарсан учир түүнийг тусгай хайрцагаар барина. Цилиндрийн диаметр нь 212 мм ба минутад ажлын дөчин алхамтай байжээ. Поршень дөрвөн дугуйг эргүүлнэ. Шатаагч зуух нь зүтгүүрийн өмнөд хэсэгт байрлаж зүтгүүр зургаан тоннын жинтэй байжээ.

1803 онд Тревитик рельсэн замын уурын зүтгүүр бүтээж дараагийн жилд нь түүнийг туршжээ.
Энэ уурын зүтгүүрийг уурхайд ашиглаж үзсэн ба тэр жингээрээ ширмэн рельсийг даран эрэгдүүлж байснаас түүнийг ашиглахаа болоив. Дараанийн зүтгүүр нь бас л жинтэй байлаа. Зөвхөн 1808 онд гарч ирсэн зүтгүүр тэр үеийн жишигт тааран цагийн 30 км-ын хурдыг үзүүлж байлаа.

Уурын зүтгүүр "Catch Me Who Can" ("Чадвал, намайг бариарай") гэсэн нэр авсан ба түүнийг сурталчлахаар Тревитик тойрог замыг хийгээд хүссэн хүмүүсийг зугаацуулж, заримдаа морьтой хурдаар уралддаг байжээ.
Үйлдвэрийн эзэд шинэ төхөөрөмжийг сонирхоно гэсэн итгэл түүнд байсан юм. Гэтэл зорчигчдыг зугаацуулах машиныг тэд сонирхсонгүй. Ширмэн рельс нь хагарсны улмаас зүтгүүр унан ноцтой гэмтжээ. Тревитик түүнийг сэргээх талаар оролдоогүй хаясан байлаа.
Английн Уильям Черч хэвлэлийн үсэг өрөгч машины патентыг авчээ
1822 оны гуравдугаар сарын 24-нд Бирмингем хотын инженер Уильям Черч 15 жилийн зүтгэлийнхээ дараа төгс биш үсэг өрөгч машиныг бүтээсэн байна. Түүний бүтээл нь орчин үеийнхэндээ хүчтэй сэтгэгдэл төрүүлсэн байв. Хэвлэлээр энэ талаар их бичиж байлаа.
Черчийн машин нь модон бат бэх хүрээтэй түүний дээд хэсэгт үсгийн хэв болох литер байгаа пюпитрүүдтэй, доод хэсэгт нь үсгийг өрөх гартай байлаа. Гарын товчлуурыг пүрш хэвийн байдалд нь оруулж байв. Үсгийн дарснаар лиер нь тусгай сувагт мөрийг цуглуулдаг байлаа. Энд гар өрөлтөөс ялгаатай нь үсгийг цохих, литерийн цуглуулга нь автомат байсан юм. Харин лиерийг эргүүлэн цуглуух нь гар ажиллагаатай байлаа.

Гэхдээ Черчийн машин хангалтай технологигүй байснаас нэг их дэлгэрээгүй юм. Дараагийн 50 жилд нь энэ машины олон төрөл гарч ирсэн байв. Машины хурд нь 5-12 мянган үсгийг өрдөг байсан ба гар өрөлтөөр цагт дөнгөж 1500 тэмдэгтийг л цуглуулдаг байлаа.
Машинд нэг гол дутагдал байсан нь тэд өрөлт хийсний дараа үсэг өрөгчид ихээхэн төвөгтэй үсгийн хэвүүдийг ялгах явдал байлаа. Анхны машинуудад түүнийг бодож сэтгээгүй байлаа.
“Бушийн гуя” төрсөн нь
Ер нь бол америкчууд тахианы хөлийг бүдүүрдэг гээд хэрэглээд байх дургүй. Тахианы тэр хэсгийг гадагш нийлүүлэх сонирхолтой. Өөрчлөлт шинэчлэлийн Горбачевын жилүүдийн хоосон лангуунд америк тахианы хөл үндсэн бүтээгдэхүүн нь байлаа.

2002 онд Орос америк таианы махнаас татгалзахаар оролдов. Америкчууд хариуд нь ган төмөрт гаалийн татвар тогтооно гэв. Ингээд зөрөлдөөнийг талууд шийдсэн ба “Бушийн хөл”-д тавьсан хоригоо Орос цуцлав.
Орос 2014 оны наймдугаар сард эдийн засаг, улс төрийн хориг Америкийн талаар тавигдсаны дараа хариу арга хэмжээ болгон АНУ-ын махан бүтээгдэхүүнийг оруулахгүй байхаар шийджээ.
Өнөөдөр түүхэнд
1260 он - Хубилай өөрийгөө "Их Хаан" хэмжээн өргөмжлөв. Аригбөх Монголын хаан ширээнд суух бэлтгэл хийж буй тухай мэдээг Хубилай сонсмогц яаран сандран Кайпин (Хожмын Шанду) хотод “Их хуралдай” гэгчийг зарлан хуралдуулж өөрийгөө монголын зүй ёсны “Их хаан” хэмээн өргөмжилсөн байна. Тэр үед Хубилай 44 настай байжээ.
1401 он - Түрэг-Монголын хаан Төмөр Дамаск хотноо хаан ширээнээс буув.
1721 он - Суут хөгжмийн зохиолч Йоханн Себастиан Бахын "Бранденбургын концертууд" зохиогдож дуусав.
1765 он - Их Британи улс Хойд Америкийн 13 колонид цэрэг оруулахаар болов.
1791 он - Орос, Прусс хоёр Польшийг дахин хувааснаас нэг жилийн дараа 1791 оны гуравдугаар сарын 24-нд польшуудын үндэсний баатар Тадеуш Костюшко оросуудын эсрэг чөлөөлөх бослого гаргаж байгааг Краков хотноо зарлажээ. Удалгүй Костюшког чөлөөт Польшийн захирагчаар өргөмжилсөн байна. Тэрээр эрх чөлөөний төлөө тууштай тэмцэгч байжээ.

1837 он - Канадын парламент хар арьст иргэдийн санал өгөх эрхийг хуульчилжээ.
1896 он - Эрдэмтэн А.С.Попов түүхэнд анх удаа радио дохио илгээв.
1898 он - Автомашины аж үйлдвэр дотоод шаталтын авсаархан, хангалттай хүчтэй хөдөлгүүр гарч ирсэний дараа жинхэнэ хөгжлийн замдаа орсон юм. 1885 онд немцийн зохион бүтээгч Г.Даймлер, 1886 онд түүний нутаг нэгтэн К.Бенц хоёр бензинэн хөдөлгүүртэй өөрөө явагчийг бүтээсэн билээ.
Гэхдээ Америк л автомашиныг жинхэнэ шүтээн бүтээгдэхүүн болгосон юм. Тэнд авто аж үйлдвэр хөгжиж эхэлсэн анхны цэгийг 1896 он гэж болно. Учир нь анхны автокомпани байгуулагдсан аж. 1898 оны гуравдугаар сарын 24-нд Winton Motor Carriage Company-ийн бүтээсэн машины эхнийхийг 1000 доллараар уулын инженер Роберт Эллисон худалдан авчээ. Анхны худалдан авагч ширэн бүрээстэй, хийн чийдэнтэй “морьгүй” тээврийн хэрэгслийг Scientific American сэтгүүлээс харсан гэдэг. Анхны автомашиныг 1897 онд Александр Винтоны байгуулсан компани үйлдвэрлэсэн байна. Тэр компани 1930 онд General Motors-т уусчээ. Хамгийн анх зарагдсан “Винтон” машиныг Эллисон нас барсаны дараа компани нь эргүүлэн худалдаж аваад музейд бэлэглэсэн байна.
1900 он - АНУ-ын Нью-Йорк хотын захирагч Роберт Андерсон Вик, Манхеттенийг Бруклинтэй холбосон метро байгуулах шийдвэр гаргажээ.
1911 он - Жозеф Барбера АНУ-ын Бичил Итали гэх дүүрэгт төрлөө. Тэрээр сонины зураачаар ажил албаа эхлэсэн ба нэгэн удаа тэрээр “Араг ясны бүжиг” гэсэн Уолт Диснейн хүүхэлдэйн зурмал киног үзээд Уолт Диснейтэй уулзан хүүхэлдэйн киноны зураач болсон аж. Metro Goldwyn Mayer кино студид Барбера ирээд Уильям Ханнатай танилцан тэд “Том ба Жерри” киноныхоо анхныхыг 1940 онд гаргасан гэнэ. Энэ зурмал олон ангит кино тэр хоёрт долоон Оскарын шагнал авчирчээ.
1912 он - Монгол Улсын Гадаад явдлын яамны дэргэд анхны бага сургууль байгуулагдаж, 47 сурагчтайгаар нээлтээ хийжээ.
1921 он - Дэлхийн спортын түүхэнд анх удаагаа эмэгтэйчүүдийн спортын олон улсын тэмцээн зохион байгуулагдав. Францын Монте Карло хотод эмэгтэйчүүдийн спортын олимпиад ийнхүү зохиогджээ.
1934 он - АНУ-ын Конгресс Филиппин улсыг автономит эрхтэй болгов.
1958 он – Рок-н-Роллын домог Элвис Пресли АНУ-ын армид татагдав.
1980 он - Эль Сальвадорын хамба лам Оскар Ромеро Сан Сальвадор хотын "Масс" сүмд бусдын гарт амиа алдав.
1999 он - Умард Атлантын цэргийн эвсэл буюу НАТО Югослав улсад цэргээ оруулав. Ингэснээр тус байгууллага үүсгэн байгуулагдсанаас хойш анх удаа гадны улсад цэргийн ажиллагаа явуулсан тохиолдол болсон юм.
1999 он - Альпийн нурууг нүхэлсэн "Монбланы нүхэн гарц"-д гал гарч 38 хүн амиа алдав.
2008 он - Бутан улс ардчилсан засаглалтай болж, түүхэндээ анх удаа парламентын сонгууль зохион байгуулав.
2015 он – Герман уингс компанийн 9525-р нислэг Францын Альпийн нуруунд осолдож 150 хүн амиа алджээ. Шинжилгээний явцад ахлах нисгэгч амиа хорлох сэдэлтэйгээр энэ хэргийг үйлдсэн болох нь тогтоогдсон байв .