Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөгөөр дэлхийн агаарын дундаж температур 0.8 градусаар өссөн бол Монгол Улсад сүүлийн 70 жилийн дотор 2 градусаар нэмэгджээ.
Уур амьсгалын өөрчлөлт нь цэвэр агаар, ус, хоол хүнсний хангамж, тохиромжтой орон байр гээд хүний эрүүл амьдрахад шаардлагатай үндсэн эх үүсвэрт нөлөөлж байгааг судлаачид анхааруулж байна.
