Үндэсний аюулгүй байдлын зөвлөл өнөөдөр хуралдахаар товложээ. Ерөнхийлөгч тэргүүлж, УИХ-ын дарга, Ерөнхий сайд бүрэлдэхүүнд нь багтдаг зөвлөлийн хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар болон Эрдэнэт үйлдвэрийг ТӨҮГ болгосон шийдвэрийг авч хэлэлцэх юм.
С.Зориг агсны амь насаа алдсан хэрэгтэй холбогдуулан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн тухай мэдээллийг өчигдөр ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж олон нийтэд дэлгэсэн. Тус мэдээлэлтэй холбогдуулан Засгийн газар өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Тагнуулын ерөнхий газрын дарга Д.Гэрэл нар мэдээлэл өгсөн байна.
.