“Уур амьсгалын өөрчлөлт хүн, мал амьтны эрүүл мэнд, ургамлын ургацад үзүүлж буй нөлөөлөл” сэдэвт зөвлөгөөн болло. Зөвлөгөөнд ЗГХЭГ, БОАЖЯ, ХХААХҮЯ, ЭМЯ-ны холбогдох албан тушаалтнууд, эрдэмтэн судлаачид оролцож, уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар төрөөс баримталж буй бодлогыг сонсож, тулгарч буй асуудлаа хэрхэн даван туулах талаар хэлэлцсэн юм.
Манай улс уур амьсгалын өөрчлөлтөд нэн эмзэг 10 улсын тоонд ордог бөгөөд нийт хүн амын амьжиргааны 80 гаруй хувь нь цаг уурын нөхцөл байдлаас шууд хамааралтай. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох үндэсний чадавхийг бүрдүүлэх, тогтвортой мал аж ахуйн менежментийг нэвтрүүлэх, хүн амын эрүүл мэндэд нөлөөлж буй сөрөг нөлөөллийг сааруулах, олон нийтийн мэдлэг, мэдээллийг сайжруулах зэрэг асуудалд салбарын яамд, холбогдох агентлаг, мэргэжлийн байгууллагууд идэвхтэй хамтран ажиллах шаардлагатай байгаа юм.
НҮБ-ын тайланд дэлхийн дулаарлыг хязгаарлахад бидэнд ердөө арваад жил үлдээд байгаа талаар дурьдсан нь аюулын харангыг дэлдээд байна. БОАЖЯ энэ асуудалд иргэд олон нийтийн анхаарлыг хандуулах үүднээс “1.5°C – Бидэнд хугацаа байна уу” сэдэвт арга хэмжээг энэ оны 04 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулах ажээ.