Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дарга бригадын генерал Ц.Амгаланбаяр өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргажээ. 2016 оны есдүгээр сараас хойш тус байгууллагын даргаар ажиллаж буй тэрээр 461 дүгээр ангид саатуулагдаж байсан шүүгч амиа алдсан зэрэг асуудалтай холбогдуулан ажлаа өгч байгаа бололтой. Мөн УИХ-ын дарга асан М.Энхболдын фракцын хүн учраас ажлаа өгөхийг шахсан байх магадлалтай гэсэн мэдээлэл бий. Түүний оронд нийслэлийн Цагдаагийн газрын дарга Д.Ядамдоржийг томилохоор төлөвлөж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.