Анхаарлын төвд: ДОХ/ХДХВ-ийн халдварыг тооны хэлээр

Дархлалын олдмол хомсдол буюу ДОХ нь ХДХВ буюу хүний дархлал хомсдлын вирусээр хүмүүст халдварлаж, дархлалын тогтолцоог гэмтээснээс үүддэг өвчин юм. ХДХВ халдварласнаар дархлааны тогтолцооны үйл ажиллагааг доголдуулж, хүн элдэв өвчин, халдвараас сэргийлэх чадваргүй болдог Орчин үеийн анагаах ухаан ДОХ/ХДХВ-ийн эсрэг, түүнийг бүрэн устгаж эдгээж чадах эм хараахан бүтээгээгүй байгаа нь энэ өвчнийг хамгийн аюултай өвчний тоонд оруулахад хүргэж байгаа юм.

ХДХВ-ийн халдвартай 16 эхээс 24 хүүхдийг эрүүл төрүүлсэн.

ХДХВ-ийн халдвартай хүний 43.5 хувийг оношилсон.

Үүний 92.8 хувьд эмчилгээ хийж 95 хувийнх нь вирусийг дарангуйлж байна.

Өмнө нь ДОХ-ын эмчилгээнд маш олон төрлийн эм зэрэг хэрэглэдэг байсан бол одоо өдөрт зөвхөн нэг ширхэг эм уулгадаг болжээ. Уг эм нь ДОХ-ын вирусийг устгаж, тоог нь цөөлж, дархлааг нь дэмжиж өгдөг онцлогтой.

Монгол улсын Засгийн газраас ДОХ-ын вирустэй хүний эмчилгээг бүрэн даадаг бөгөөд нэг хүнд жилд 5 000 000 төгрөг зарцуулдаг.

ДОХ-ын вирус тээгч иргэн жирэмсэлсэн тохиолдолд гэр бүлийн хүнийх нь хамт эмчлэхэд жилд 3 000 000 төгрөг  зарцуулдаг. 

Эх сурвалж: ЭМЯ, ДЭМБ, НЭМҮТ, ХӨСҮТ ХДХВ-ийн халдварын тархалтын тооцоолол-2018 он


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)