Саудын Араб улсын нийслэл Рияд хотод болж байгаа Абдулах хааны нэрэмжит олон улсын ардын урлагийн наадам "King Abdulaziz Camel Festival-Word"-д 100 гаруй орны ардын урлагын авьяастнууд оролцож байна. Уг наадамд Монгол Улсаа төлөөлөн оролцсон уран бүтээлчид хоёр номинацид Гранпри шагнал хүртжээ. Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын гоцлол дуучин, уртын дууч МУГЖ С. Цогтсайхан уртын дуугаараа "Ethno hit" номинацид Гранпри шагнал, "Монгол костюмс" салоны хамт олон "Ethno fasion" номинацид гранпри шагнал тус тус хүртсэн байна. Мөн спортын төрөлд манай бөхчүүд алт, мөнгө, хүрэл медаль хүртэж бүх төрлийн барилдааны аваргуудын дунд зохиогдсон 10 мянган долларын төлөөх шилдэг бөхчүүдийн барилдаанд Монгол Улсын начин Д.Анар, Б.Серик, аймгийн арслан Ө.Бат-Орших нар шалгаран барилдаж, улсын начин Д.Анар түрүүлж, Б.Серик үзүүрлэжээ.




