Шинэ Зеландын “Цусны хавдрын нийгэмлэг” болон хавдартай тэмцэх үйл ажиллагааг тогтмол явуулдаг “Хавдрын үндэсний зөвлөл” ТББ-д хандив босгох “Эмчилгээний төлөө үсээ хусацгаая” арга хэмжээг зохион байгуулжээ. Тус арга хэмжээнд 15 хүн үсээ хусуулсан байна. Шинэ Зеландын хувьд цусны хавдрын нийгэмлэгт 1 сая долларын хандив босгох үйл ажиллагааг явуулж байгаа юм байна. Харин манай улсын хувьд хорт хавдрын тохиолдол жилээс жилд нэмэгдэж, дэлхийд нас баралтаараа тэргүүлж байгаа улс орны тоонд багтдаг байна. Энэ арга хэмжээнээс цуглуулсан хандивыг хөдөө орон нутгаас хотод ирж буй өвчтөнүүдийг байрлуулах Дарь эхийн өргөөнд хандивлах юм байна.