Эрүүл мэнд медиа ЭКСПО: Сайн дурын зөвлөгөө шинжилгээг үнэ төлбөргүй авдаг төвүүдийн хаяг

Хувь хүн сайн дурын үндсэн дээр, нууцыг нь хадгалсан орчинд  ХДХВ-ийн халдвар илрүүлэх шинжилгээний өмнөх ба дараах зөвлөгөөг өгч, шинжилгээ авах үйлчилгээг сайн дурын зөвлөгөө, шинжилгээ /СДЗШ/ гэдэг. Хүн бүр ХДХВ болон бэлгийн замын халдварт өртөх эрсдэлт бүлэгт хамрагддаг эсэхээс үл хамааран уг зөвлөгөө, шинжилгээнд хамрагдаж байх нь олон талын ач холбогдолтой.

СДЗШ-ний төвүүдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэхэд ХДХВ-ийн эсрэг бие илрүүлэх түргэвчилсэн оношлуурыг хэрэглэдэг ба шинжилгээний хариуг 15-20 минутын дотор гаргадаг.

ХДХВ-ийн халдвар илрээгүй үйлчлүүлэгчдийн хувьд:

  • СДЗШ-ний үйлчилгээнд хамрагдсанаар хүмүүст ХДХВ-ийн халдвар дамжих зам, эрсдэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгөх, эрсдэлгүй зан үйлийг төлөвшүүлэх, нууцыг чандлан хадгалсан байдалд ХДХВ-ийн халдварт өртөөгүй гэдгээ мэдэх боломж олгодог.
  • Зөвлөгөөг авснаар эрсдэлтэй зан үйлээ өөрчилж, ХДХВ-ийн халдварт өртөх эрсдэлээ бууруулахад нь чухал хөшүүрэг болно.
  • СДЗШ нь эрсдэлтэй зан үйл, бэлгийн харилцааны талаар мэдээлэл авсны үндсэн дээр бэлгийн хавьтагчтайгаа энэ талаар илэн далангүй ярилцах, шийдвэр гаргах,
  • БЗДХ ба ХДХВ-ийн халдвар, хүсээгүй жирэмслэлтээс давхар хамгаалахын тулд бэлгэвч хэрэглэх зэргийн ач холбогдлыг ухамсарлах боломжийг олгоно.

ХДХВ-ийн халдвар илэрсэн үйлчлүүлэгчдийн хувьд:

  • СДЗШ нь амьдралын эрүүл хэв маягт суралцахад сэтгэл санааны дэмжлэг үзүүлж, дахин халдварт өртөх болон халдварыг бусдад дамжуулахаас сэргийлэхийн тулд эрсдэлгүй зан үйлд сургах
  • СДЗШ нь бэлгийн харилцаатай холбоотой асуудлаар мэдээлэл авсны үндсэн дээр бэлгийн хавьтагчдаа ХДХВ-ийн халдвартай тухайгаа мэдэгдэх, жирэмслэхээс хамгаалах эсэх талаар шийдвэр гаргахад туслах
  • СДЗШ нь эмнэлгийн тусламж эрт авах, халамж үйлчилгээнд хамрагдах, ХДХВ-ийн халдвартай эхчүүдэд эхээс хүүхдэд халдвар дамжихаас сэргийлэх, хүүхдээ хөхүүлэх эсэх талаар зөвлөгөө өгөх
  • СДЗШ нь вирусийн эсрэг эмчилгээ хийлгэх, эмчилгээтэй холбоотой зовуур шаналгааг багасгах зэрэгт тустай байдаг.

Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ авдаг Улаанбаатар хотод байрлах Сайн дурын зөвлөгөө шинжилгээний төвүүдийн хаягийг хүргэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)