"Хүүхэд-Хэрэглэгч" өдөрлөг боллоо

Хэрэглэгчийн эрхийг хамгаалах өдрийн хүрээнд БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” өдөрлөг арга хэмжээг өчигдөр Монголын хүүхдийн ордонд зохион байгууллаа.
Тус арга хэмжээн дээр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн илгээлтийг танилцуулж, Монгол Улсын Шадар сайд, “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий үндэсний зөвлөлийн дарга Ө.Энхтүвшин, Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын сайд Ё.Баатарбилэг нар үг хэлж илтгэл тавьсан байна.
Хүүхэд бол хамгийн эрхэм, нандин хэрэглэгч бөгөөд тэдний хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудал бол хүн бүрийн оролцоог чухалчилсан өргөн хүрээний ажил юм. Арга хэмжээнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хүүхэд хэрэглэгчийн эрхийг хамгаалах чиглэлээр хийгдэж буй ажлуудын талаар танилцуулж “Хариуцлагатай хэрэглээ – хэрэглэгчийн эрх”-ийн хүрээнд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаандаа хүүхэд хэрэглэгчийн асуудлыг анхааран үзэж хамтран ажиллах уриалга гаргалаа. 

2019 оны 3 дугаар сарын 15-ны өдрийг Олон улсын хэрэглэгчийн байгууллагууд “Ухаалаг, итгэлтэй бараа, бүтээгдэхүүн” уриан дор 34 дэх жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. 
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас энэ өдрийг “Ухаалаг, аюулгүй бараа, бүтээгдэхүүн” сэдвийн хүрээнд 3 сарын 01- 15-ны өдрүүдэд улс орон даяар өргөн хүрээнд олон талт ажлуудыг санаачлан зохион байгуулжээ.
 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)