Хакүхо, Ичиножёо нар башёг тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын харү башёгийн зургаа дахь өдрийн барилдаан өнөөдөр боллоо. Өнөөдрийн барилдаанд 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал Нишигикиг, 71 дэх их аварга Какүрюү М.Ананд Шодайг тус тус давжээ. Ийнхүү Хакүхо нэг ч өвдөг шороодолгүй зургаа дахь даваагаа авсан бол, Какүрюү таван даваа, нэг унаатай тэмцээнийг үргэлжлүүлж байна.

Энэ өдөр нэгдүгээр сарын башёд түрүүлсэн Тамаваши Б.Мөнх-Оргил Хокүтофүжиг давснаар унаа, даваа тэнцжээ. Энэ сард маэгаширагийн зүүн жигүүрийн дөрвөөс босч барилдаж буй Ичиножёо А.Ичинноров өнөөдөр маэгаширагийн баруун жигүүрийн тэргүүн бөх Эндог давсан байна. Озэки Точиношин өнөөдөр Митакэүмиг давж 4 даваа, 2 унаатай болоод байна. Озэки Такаясү, Миёогирюүг давж 5 даваа, нэг унаатай байгаа бол энэ башёд нэг ч унаагүй явсан Озэки Гойэдо, Дайшёод унаж 5 даваа нэг унаатай болж тэргүүлэгчдийн эгнээнээс хасагдлаа.

Харү башёгийн зургаа дахь өдрийн байдлаар их аварга Хакүхо М.Даваажаргал, Ичиножёо А.Ичинноров хоёр нэг ч унаагүй башёг тэргүүлж байна. Тэдний араас 5 даваатай их аварга Какүрюү М.Ананд, озэки Такаясү тэргүүтэй 6 сумоч нэхэж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Одоо энийг уздэг хун байдаг юм болов уу даа

    0 0 Хариу бичих