Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын 80 насны ойг тэмдэглэжээ

Өнөөдөр Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулангийн эснэсний 90 жилийн ой, түүний шавь төрийн шагналт, ардын уран зохиолч, соёлын гавьяат зүтгэлтэн Шаравын Сүрэнжавын мэндэлсний 80 жилийн ой давхцаж байна. Багш, шавь нэрт найрагчдийн төрсөн өдрийг тохиолдуулан ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын үр хүүхдүүд, төрөл төрөгсөд нь "Ш.Сүрэнжав-Шинэ Монголын шинэ соёл" сэдэвт эрдэм шинжилгээний бага хурлыг ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн болон бусад байгууллагуудтай хамтарч зохион байгуулжээ. Төрийн шагналт, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав өөрийн яруу найргийн багш дорнын их яруу найрагч Б.Явуухуланд зориулан цөөнгүй шүлэг бичсэн байдаг. Б.Явуухулан найрагч шавийнхаа "Ой мод" шүлгийг сэтгэл харамгүй засч, зөвлөгөө өгч байжээ. Хожим Б.Явуухулан найрагч өөрөө "Ой мод" хэмээх шүлэг бичсэн бөгөөд уг шүлгээ хэвлүүлэх болгондоо өмнө нь Ш.Сүрэнжавт хэмээн зориулал болгож байсан гэдэг. 

Ш.Сүрэнжав найрагч Явуу багшийнхаа тухай

"Отгонтэнгэрийн хараа хүршгүй оргилын цагаан цас
Орчлонгийн хамгийн тунгалаг нуурын мэлмэрээ
Он дамжсан түүхийн жаргал зовлон хоршсон аялгуу
Оройн дээд найргийн багш, ялж төгс нөхчигсөн Явуухулан" хэмээн бичсэн юм. 

Ардын уран зохиолч Ш.Сүрэнжавын зээ хүү Ш.Лүндэг утга зохиол судлаач, доктор Д.Цэвээндоржийн хамт


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)