Шинэ Зеландын сүмд болсон аллагаар амиа алдагсдын тоо 49-д хүрлээ

Австралийн Крайстчөрч хот, Линвуд тосгоны сүмд зэвсэгт этгээдүүд гал нээж олон хүний аминд хүрсэн аймшигт хэрэг гараад байгаа билээ. Халдлагын улмаас 41 хүн газар дээрээ нас барж, 40 гаруй хүн шархадсан гэсэн мэдээлэл цацагдсан. Тэгвэл шархадсан хүмүүсийн биеийн байдал маш хүн, нэг нэгээрээ нас барсаар нийт нас барсан хүний тоо 49-нд хүрчээ. Халдлага үйлдсэн байж болзошгүй дөрвөн этгээдийг баривчилсан бөгөөд тэдний гурав нь эрэгтэй, нэг нь эмэгтэй байсан гэнэ. Тэдний нэгнийх нь машинаас хоёр тэсрэх бөмбөгийг илрүүлсэн гэж Шинэ Зеландын цагдаагийн газрын дарга Майк Буш мэдээлсэн байна.

Ерөнхий сайд Жасинда Ардерн халдлага нь террорист үйлдэл гарцаагүй мөн боловч одоогоор ямар нэгэн бүлэглэлтэй холбож таамаг дэвшүүлэх бололцоогүй гэсэн мэдэгдэл хийсэн байна. Мөн халдлага болсны дараа улс даяар бүх сүмийг тодорохойгүй хугацаагаар хаажээ. Баривчлагдсан дөрвөн этгээдийн нэг нь Австралийн ирргэн болох нь албан ёсоор батлагдсан гэсэн мэдээлэл нэг цагийн өмнөөс мэдээллийн сайтуудад тавигдлаа. Брентон Таррант гэгч уг этгээд Шинэ Өмнөд Уэльс муж улсын Графтон хотын харъяат болох нь тогтоогджээ.   

Нас барсан хүмүүсийн дотор Малайзын хоёр иргэн байгаа гэдгийг Малайзын Гадаад харилцааны яамнаас баталсан бол Шинэ Зеланд дахь Энэтхэгийн өргөмжит консул нас барагсдын дотор Энэтхэгийн иргэн хоёр, энэтхэг гаралтай иргэн мөн хоёр байж болзошгүй талаар мэдээлж байна. Бангладеш улс мөн иргэд нь хохирогчдын дунд байх өндөр магадлалтай гэсэн мэдээлэл авсны дагуу шалгах үйл ажиллагаа зохион байгуулж  байна.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Австралийн Крайстчөрч хот, Линвуд тосгоны сүмд зэвсэгт этгээдүүд гал нээж гэнэ үү? Австралид бас ийм нэртэй хотууд байдаг, тэнд нь бас ийм хэрэг гарсан юм уу?

    0 0 Хариу бичих
  2. Гарчиг дээрээ шинэ зеланд гэчихээд дотор нь австрали гээд байх юм, ойлгомжгуй л юм даа

    0 0 Хариу бичих