Эрүүл мэнд медиа ЭКСПО: Ямар сувгуудаар танд хүрэх вэ?

Монголын Медиа корпорацаас жил бүр МЕДИА ЭКСПО-г 3 дахь жилдээ зохион байгуулж байна. Өнгөрсөн жилүүдэд бид Боловсрол болон Хөдөлмөр медиа экспогоороо үйлчилгээ үзүүлэгч байгууллага, компаниуд болон хэрэглэгчдийг амжилттай холбосон бол энэ жил Эрүүл мэндийн салбарыг сонгон авлаа.

Монголчуудын хувьд эрүүл мэндийн боловсрол, мэдлэг хангалтгүй, амьдралын буруу хэвшилтэй болсон зэрэг олон шалтгаануудын улмаас хортой болон хоргүй хавдар, зүрх судас, хоол боловсруулах эрхтэн тогтолцооны өвчин, өсвөр насныхны дунд хүсээгүй жирэмслэлт, БЗХӨ-үүд өндөр хувьтай байх, ДОХ/ХДХВ-ын халдвартай хүмүүсийн тоо ч нэмэгдсэн гэсэн харамсалтай мэдээлэл бий.

Тиймээс бид Эрүүл мэнд- медиа ЭКСПО-гоо иргэдийнхээ эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх, эрүүл мэндийн үйлчилгээгээрээ тэргүүлэгч чанартай, хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэгч байгууллагуудыг танилцуулахад чиглүүлж байна.

Өөрийн болон хайртай, дотно хүмүүсийнхээ эрүүл мэндэд санаа тавьдаг иргэд, уншигч та бүхэн Эрүүл мэнд- медиа ЭКСПО-г ММК-ын бүтцэд багтдаг 6 сувгаар хүлээн аваарай.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)