"Нэг хором" аянд оюутнууд нэгдэн залуусыг уриаллаа

Цагдаагийн байгууллага “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийг бууруулах зорилгоор "Нэг хором" аяныг энэ сард өрнүүлж байгаа. Аян нь “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, шалтгаан нөхцөлийг арилгах, иргэд, олон нийтийн оролцоо, дэмжлэгийг нэмэгдүүлэх” зорилготой.

Цагдаагийн ерөнхий газрын  Хэрэг бүртгэх албанаас “Нэг хором” аяны хүрээнд Үндэсний батлан хамгаалах их сургуулийн 300 гаруй сонсогч, оюутнуудад “Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг” гэмт хэргийн ойлголт, түүнээс урьдчилан сэргийлэх сургалт зохион байгуулж, аяны талаар мэдээлэл хийлээ.

Үндэсний батлан хамгаалах их сургуулийн багш, сонсогч, оюутнууд “Нэг хором” аяныг дэмжиж үеийн залуусаа аянд нэгдэхийг уриалжээ.

Цагдаагийн байгууллаас дээрх аяны хүрээнд нийгэмд байгаа уур бухимдал стрессээ барьж сурах, хүнтэй эвтэй, харилцаа хандлагаа өөрчлөх, цаашилбал дээрх гэмт хэргийн хор уршгийг залуучуудад таниулах ажлыг зохион байгуулж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)