Иргэний үнэмлэхийн онлайн захиалга ирэх мягмар гаригаас эхэлнэ

Улсын бүртгэлийн ерөнхий газраас хуулийн шинэчлэлийн хүрээнд өнөөдрөөс гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлж байгаа тухай мэдээлсэн билээ.

Тэгвэл онлайн захиалгын үйлчилгээний талаар УБЕГ-ын Тамгын газрын ахлах мэргэжилтэн Ч.Нямцэцэгээс тодруулахад, "Өнөөдрийн байдлаар иргэний үнэмлэх, гадаад паспортын онлайн захиалга эхлээгүй байна. Харин хүлээн авах програм хангамж болон бэлтгэл ажил бүрэн хангагдсан бөгөөд одоогийн байдлаар туршилт хийгдэж байна. Ирэх долоо хоногийн мягмар гарагаас эхний ээлжинд иргэний үнэмлэхийн онлайн захиалгыг хүлээн авч эхэлнэ. Гадаад паспортын тухайд энэ сарын сүүлээр онлайн захиалгыг нэвтрүүлж эхлэхээр төлөвлөөд байна. Иргэний үнэмлэхийн онлайн захиалгыг эхлүүлэхдээ иргэдэд хэрхэн ямар байдлаар, яаж захиалах талаар нэгдсэн мэдээллийг хүргэх болно" гэв.

Гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах үйлчилгээг нэвтрүүлснээр Монгол Улсын иргэн гадаадаас, мөн бүртгэлийн сүлжээнд холбогдсон сум, хорооноос ч гадаад паспорт, иргэний үнэмлэхээ онлайнаар захиалах боломжтой болно. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Saihan medee bna yag hezee zahialj bolh ve utsaar bolhuu

    0 0 Хариу бичих
  2. Sain bnu?tsahim nashinudas zahialhimu.utsaaraa orj zahialj bolhimu.huruuni hee,tulburiin nuhtsuluu yah yostoi ve.zahialah zagvarig ni taviad ugvul irgeded bur oilgomjtoi bh bolno.

    0 0 Хариу бичих
  3. mash saihan medee bainaa ta buhend ajiliin amjilt husie

    0 0 Хариу бичих