Хүүхдэд зориулсан хоол хүнс үйлдвэрлэхэд анхаарна гэв

Олон улсын хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах өдөр буюу өнөөдрийг манай улс “Хүүхэд хэрэглэгч” үндэсний өдөр болгон тэмдэглэх болсон. Ингэснээр хүүхдийн эрх ашгийг хамгаалах, хүүхдэд зориулсан бараа, үйлдвэрлэл үйлчилгээг чанаржуулах, хүүхэд эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч, үйлчилгээ үйлдвэрлэл эрхлэгчид, олон нийт буюу хүүхдийн өмнө үүрэг хүлээгч хүн бүрт зориулан зохион байгуулахаар болсон. 

Энэ хүрээнд БСШУСЯ, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн боловсролын газар, Аж үйлдвэрийн зөвлөл, JCI impact салбар байгууллага хамтран “Хүүхэд-Хэрэглэгч” арга хэмжээг Монголын хүүхдийн ордонд зохион байгуулж байна. Мөн энэ үеэр Засгийн газраас хэрэгжүүлж байгаа “Эх оронч худалдан авалт”-ыг дэмжих зорилгоор Монголын Аж үйлдвэрийн зөвлөлтэй БСШУСЯ санамж бичиг байгууллаа. Уг санамж бичгийн агуулга нь хүүхдэд зориулсан бараа бүтээгдэхүүн болон хоол хүнсийг чанартай үйлдвэрлэж, нийлүүлэхэд анхааран ажиллах юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)