Нөхөн сонгуульд оролцохоо нам, эвслүүд мэдэгдээгүй байна

УИХ-ын 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн нөхөн сонгууль зургадугаар сарын 30-нд болно. Үүнтэй холбоотойгоор сонгууль зохион байгуулах бэлтгэл ажлыг СЕХ хангаж буй.

Тавдугаар сарын 1-нээс өмнө намууд сонгуульд оролцох эсэхээ илэрхийлэх ёстой. Сонгуульд оролцох эсэхээ илэрхийлсэн намыг бүртгэх эсэхийг СЕХ тавдугаар сарын 5 гэхэд шийдэх аж. Одоогийн байдлаар ямар нэг нам сонгуульд оролцохоо илэрхийлээгүй байгааг холбогдох албаныхан хэллээ.

Сонгуульд оролцоход ямар материал бүрдүүлэх шаардлагатайг Сонгуулийн ерөнхий хороо өөрийн цахим хуудаст мэдээлэх юм байна. Нам сонгуульд оролцохоо илэрхийлсний дараа бүртгүүлсэн намууд нэр дэвшигчээ томилох юм. Энэ нь санал хураахаас 37 хоногийн өмнө явагддаг. Нам дотор нэр дэвшүүлэх ажиллагаа тавдугаар сарын 24-28-ны хооронд явагдах ёстой. Ингээд зургадугаар сарын 8-ны өдөр нэр дэвшигчид үнэмлэх олгож, нэр дэвшигч тодорхой болох юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)