"Нутгийн удирдлагын эрхзүйн орчныг боловсронгуй болгох нь" хэлэлцүүлэг болно

“Нутгийн удирдлагын эрх зүйн орчныг боловсронгуй болгох нь” сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр 14.00 цагаас Төрийн ордонд эхэлнэ.

Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүд, орон нутгийн удирдлагууд, эрдэмтэн судлаачид оролцож саналаа солилцох юм байна.

Хэлэлцүүлэгт:

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Ганзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийн байдалд хийсэн дүн шинжилгээ”,
Өмгөөллийн Эм Ди Эс Хаан Лекс ХХН-ийн гишүүн Ж.Майзориг “Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд оруулах үндсэн асуудлууд”,
Дундговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга С.Сүхбаатар “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд орон нутгийн төлөөллийн байгууллагаас өгөх санал”,
Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал “Төв, орон нутаг болон салбар хоорондын уялдаа холбоог хангахад тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам” илтгэлүүдийг тавина.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)