АН-аас хөөгдсөн Д.Пүрэвдаваа, Д.Батцогт нар ҮБХ-ны гишүүнд өрсөлдөнө

АН-ын Үндэсний бодлогын хороо гишүүдийнхээ гуравны нэг, нийслэл, аймаг, дүүрэгт тухайн жилээсээ шалтгаалаад гуравны нэг эсвэл дөрөвний хоёр дээр нь ротаци буюу эргэлтийн сонгууль явагддаг. Энэ жил тус намын  ҮБХ-ны гишүүдийн эргэлт (ротаци)-ийн сонгуулийг гуравдугаар сарын 1-нээс зарласан. Нэр дэвшигчид  энэ сарын 8-22-ныг хүртэл намын гишүүд, дэмжигчидтэй уулзах сурталчилгааг 14 хоног хийх юм. Харин ротацийн сонгууль гуравдугаар сарын 24-нд болох тов гарчээ. 

Тэгвэл Үндэсний бодлогын хорооны чөлөөт суудлын ротацид орж, Ерөнхийлөгчийн зөвлөх Д.Пүрэвдаваа, Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгч Т.Батцогт нар нэр дэвшиж байна. Д.Пүрэвдавааг тус намын дарга С.Эрдэнэ намын гишүүнчлэлээс хасахаа мэдэгдэж, өнгөрсөн оны арваннэгдүгээр сард тушаал гаргасан байна. Харин Т.Батцогтыг Баянзүрх дүүргийн АН-ын дарга П.Нүрзэд тогтоол гаргаж, хасчээ. Гэсэн ч сонгуулийн өмнөх жилийн ҮБХ-ны сүүлийн ротацид тэд нэр дэвшиж байна. С.Эрдэнэ даргын тушаал хэрэгжсэнгүй юу, эсвэл намын гишүүнчлэлийг буцааж сэргээсэн үү гэдэг нь тодорхойгүй байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)