ЗХУ задарснаас хойш хичнээн мөнгө гадагшласныг мэдээлэв

Сүүлийн 25 жилийн дотор Оросоос 750 тэрбум долларыг гадагш зөөсөн тухай Bloomberg мэдээлэв.

Агентлаг хоёр хувилбар гаргаж 1994-2018 онд Оросоос дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувиас арай доогуур буюу 750 тэрбум долларыг зөөсөн гэж мэдээлэв.Эдгээр мөнгийг  Оросын эдийн засагт оруулсан бол хөрөнгийн гадаад зээлийн  үнийг бууруулж, ДНБ-ний өсөлт нэмэгдэх байлаа. Мөн мэдээж татварын дарамт буурч, дэд бүтэц, нийгмийн халамжид зарцуулж болохоор байв.

Өөр нэгэн арай зоригтой хувилбараар Оросоос дээрх хугацаанд нэг их наяд доллар гадагш гарчээ.Гэхдээ ерээд онд хөрөнгийн гадагшлах урсгал нь ДНБ-ний 5-6 хувьтай тэнцэж байсан бол 2000 онд бараг тэглэжээ. Гэвч энэ үзүүлэлт өнгөлөн далдлалт байхыг үгүйсгэхгүй байгаа юм.

Өмнө нь Оросын  Төв банк 2018  онд гадагш зөөх  мөнгөний хэмжээ нэмэгдэн 25.2 тэрбумаас 67.5 тэрбум долларт хүрлээ гэж байв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. гомо мөнхөө гэгч этгээдийн боожгой нь ажлладаггүй гэж үнэнүү

    0 0 Хариу бичих
  2. Ийм бага уу? Манай хоёр өмнөх ерөнхийлөгч нар гэхэд л тус бүр нэг нэг тэрбумыг гадагшлуулчихсан байхад, ах нар иймхэн багыг гадагшлуулна гэж байхгүй дээ.

    0 0 Хариу бичих