Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Зэвсэгт хүчний 98 жилийн ой-Монгол цэргийн өдрийг тохиолдуулан 2019 оны гуравдугаар сарын 12-ны өдөр Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнах тухай зарлиг гаргасан юм.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн дээрх зарлигийн дагуу Зэвсэгт хүчний 167 дугаар ангийг Цэргийн гавьяаны одонгоор шагнахаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд өнөөдөр Өмнөговь аймагт ажиллаж, Цэргийн гавьяаны одонг тус ангийн туганд ёслол хүндэтгэлтэйгээр зүүж өглөө.

Тус анги нь түүхэн замналынхаа хугацаанд Мотобуудлагын тусгай батальон, Мотобуудлагын тусгай хороо, Мотобуудлагын бригад, 2002 оноос Мотобуудлагын тусгай хороо зэрэг бүтэц, орон тоотойгоор Монгол Улсын стратегийн өмнөд чиглэлийг батлан хамгаалж, эх орныхоо тусгаар тогтнол бүрэн бүтэн байдлыг хамгаалах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ түүхийг бүтээсэн хойч үедээ өвлүүлж яваа үе үеийн аоба хаанч нараа наад одонгооо олгох нь зөв.Ардчилсан намын гишүүн бүрт алтан гадас олн тараанаас цэргийн байгууллагад 25 жил алба хааж ажилласан улсууд чигь цэргийн гавьяаны одон болон улаан тугын одон зүүх эрхээ хангаеан улсууд цэргийн баяраар нь одонгүй ахмад ажилтануудад одонг олгох ёстой шүү

    0 0 Хариу бичих