Гар утасныхаа тусламжтайгаар амь гарав

Гар утас эзнийхээ аминд орсон хэрэг Австралид гарчээ.Цагдаагийн газрын мэдээллээр 43 настай эрэгтэйг өөр нэгэн эр нум сумаар харвасан байна.Хохирогч нүүрэн тус газраа утсаа барьж байсан тул сум утсанд нь тусаж, багахан бэртэл авсан гэнэ.

Зөвшөөрөлгүй зураг авсан гэх шалтгаанаар хэрэг явдал үүссэн байх магадлалтай ч цагдаагийн газраас илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзжээ.Сэжигтэн болон хохирогчид танилууд аж.

“Харваач” эрийг бусдын биед халдсан хэргээр баривчилж, ирэх сард шүүхэд шилжүүлэх болжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)