Холбооны мөрдөх товчоо Майамид салбараа байгуулжээ

АНУ-ын Холбооны мөрдөх товчоо Майами мужид салбар нэгжээ байгуулжээ.

Тус мужид олон улсын авлигын хэрэг олон гардаг аж. Тухайлбал, АНУ-д үйл ажиллагаа явуулдаг компани, иргэд гадаад улсад бизнесийн үйл ажиллагаа явуулахдаа төрийн албан тушаалтнуудад хахууль өгөх асуудлыг түгээмэл байдаг гэнэ.

Энэ сард шинээр байгуулагдаж буй уг нэгж нь Өмнөд Америкийн бүс нутгийг хариуцан ажиллах юм байна. Энэ бүлэгт ахлах агент, санхүүгийн шинжээч, цагаан захтны болон авлигын гэмт хэргээр мэргэшсэн хүмүүс ажиллах ажээ.

Одоогийн байдлаар Нью Йорк, Вашингтон, Лос Анжелес хотуудад авлигатай тэмцэх бүлэг байгуулаад байгаа юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. АТГ-г аймаг бүрт байгуулж, авилгачид,хулгайчдыг хазаарлаж байх хэрэгтэй юм бишүү???

    0 0 Хариу бичих