Пи тооны өдрийг тэмдэглэж байна

ШУА-ийн Физик технологийн хүрээлэнд өнөөдөр Пи тооны өдрийг дөрөв дэх жилдээ уламжлал болгон тэмдэглэж байна. Энэ хүрээнд өнөөдөр 13.30 цагаас Пи тооны өдөрт зориулсан үйл ажиллагаанууд болох ажээ. Тодруулбал, Пи тоотой холбоо бүхий сонирхолтой богино хэмжээний илтгэл тавигдах бөгөөд Пи тооны өдөрлөгт зориулсан уралдаант бодлого, танин мэдэхүй, математик, логик сэтгэлгээний хөгжөөнт бодлогын тэмцээн, шинжлэх ухаан, танин мэдэхүйн кино үдэшлэг болох нь. Мөн өмнөх жилүүдийн Пи тооны өдөрлөгөөр явагдсан арга хэмжээнүүдийг нэгтгэн эмхтгэж товхимол гаргахаар бэлдэж байгаа ажээ. 

1988 онд Ларри Шав хэмээх физикч АНУ-ын Сан Франциско хотын Шинжлэх ухааны хүрээлэнд Пи тооны өдрийг анх тэмдэглэжээ. Түүнээс хойш албан ёсоор 2009 онд АНУ-ын конгрессийн гишүүд уг өдрийг тогтмол тэмдэглэж байхаар баталсан байна. Пи-гийн эхний гурван тоо 3,1 болон 4-ийн тоонууд давхцаж таардаг тул гуравдугаар сарын 14-нийг Пи тооны өдөр болгожээ. Сонирхуулахад, 2015 оны гуравдугаар сарын 14-нд Пи-гийн түүхэнд зуунд нэг тохиолдсон өдөр болжээ. Учир нь уг өдөр түүний эхний таван тоо дарааллаж тус өдрийн он, сар, өдөртэй таарсан юм байна. 

Пи тоо нь ойролцоогоор 3.14159-тэй тэнцүү бөгөөд хамгийн чухал математикийн тогтмолуудын нэг юм. Пи тоо нь тойрог, бөмбөрцөг, цилиндер, конус, эллипстэй холбоотойгоор хамгийн өргөн хэрэглэгддэг. Тухайлбал хамгийн энгийн хэрэглээ нь дунд сургуульд тойргийн радиус, түүний тойргийнхоо урт, талбайтай ямар хамааралтай болохыг тайлбарлахад Пи тоог ашигладаг. Математикийн түүхийн туршид Пи-г өндөр нарийвчлалтайгаар тодорхойлох гэсэн оролдлогууд хийгдэж, тус шинжлэх ухаанд шинэ ойлголт, томьёонуудыг ч мөн бий болгосоор иржээ.

Пи тоо хэзээ ч дахин давтагддаггүй олон тоог өөртөө агуулдаг учир эдгээр тоо нэг талын эмх замбараатай боловч замбараагүй мэт онцлогийг агуулж, түүгээрээ ч нэг зүйл илэрхийлэх гэж буй мэт байдаг нь олны анхаарал татдаг байна. Пи тооны өдрийг дэлхий дахинд математикчид ой санамжмийн чадвар шалгах оюун ухааны тэмцээн уралдаанууд зохион байгуулж, π тоог дүрсэлсэн бялуу идэж тэмдэглэдэг байна. Манай улсын хувьд 2012 онд ШУТИС-ийн эрдэмтэд Пи тооны өдрийг жил бүр уламжлал болгон зохион байгуулахаар санаачилсан байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Yag onohiig onol gene uurhain nootsiig hench onood togtooj chaddaggui taaj togtoodog gej baigaam erdenet uildvert yag onoogiinh shig margaan bolj baisan

    0 0 Хариу бичих
  2. Fizik sinergetikeer ireeduigees ireh ayuliig

    0 0 Хариу бичих
  3. Физикийн Хурээлэнгийнхэн мундаг хамт олон шуу. Браво

    0 0 Хариу бичих