МИАТ ХК-ийн Бээжин-Улаанбаатарын нислэг саатжээ

БНХАУ-ын нийслэл Бээжин хотоос Улаанбаатарын чиглэлд өнөөдөр 10:50 цагт нисэх байсан МИАТ ХК-ийн онгоц тодорхойгүй шалтгаанаар нислэгээ хойшлуулжээ. Уг онгоцны бүх зорчигчид штамбаа даруулан А бүсэд хүлээлгийн танхимд байгаа ажээ. Нислэг ямар шалтгаанаар хойшлогдсон талаар МИАТ ХК-ийн төлөөлөгч ямар нэгэн тайлбар өгөөгүй байна. Харин удахаар болбол зорчигчдоо МИАТ ХК өөрийн зардлаар нисэх буудлын амралтын өрөө, зочид буудалд байрлуулах болно гэдгээ мэдэгджээ. Цаг агаарын хувьд өнөөдөр Бээжин хотод цэлмэг, дулаан байгаа юм байна. Эх сурвалжаас авсан мэдээллээр Улаанбаатар хотод униар ихтэй байна гэдгийг ИНЕГ-аас саяхан зарласан ажээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)