Түймэр дэгдээсэн тохиолдолд ямар шийтгэл хүлээх вэ

Өвөл цас ороогүйгээс үүдэн нийт нутгаар хуурайшилт их байгаа. Тиймээс ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлж, сонор сэрэмжтэй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулаад буй. Үүнтэй холбогдуулан ой хээрийн түймэр дэгдээсэн тохиолдолд ямар шийтгэл ногдуулах талаар мэдээлэл хүргэе. Ой хээрийн түймэр санаатай дэгдээсэн тохиолдолд 2-8 жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэл ногдуулдаг. Түүнчлэн иргэнийг 1000-50000, албан тушаалтныг 30000-60000, байгууллага аж ахуйн нэгжийг 50000-250000 төгрөгийн торгох шийтгэл ногдуулна. Харин ил задгай хог асгасан тохиолдолд иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх, аж ахуйн нэгж байгууллагыг дээрх хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, хариуцлага хүлээлгэдэг.

Дашрамд мэдээлэхэд, өнгөрсөн онд гэхэд манай улсад 77 удаагийн түймэр гарч, 39.5 тэрбум төгрөгийн хохирол учирсан. Сүүлийн таван жилээр авч үзвэл нийт 1075 удаагийн түймэрт 203 тэрбум төгрөг зарцуулсан байдаг. Энэ хугацаанд түймрийн улмаас найман хүн нас барсан юм.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)