Фэйсбүүкийн түүхэнд хамгийн удаан үргэлжлэх саатал тохиож болзошгүй байна

Дэлхийн хамгийн том сошиал сүлжээ болох Фэйсбүүк, түүний эзэмшдэг WhatsApp, Instagram сүлжээнүүдийн ажиллагаа өнгөрсөн шөнөөс эхлэн доголдоод байна. Фэйсбүүк, инстаграм руу зарим хэрэглэгч нэвтэрч чадахгүй байгаа бол мөн аппликэйшнүүдийн зарим хуудас нь ажиллахгүй байгаа гэнэ. 

Гаднын сайтууд  Умард Америк, Ази, Европ, Өмнөд Америкийн олон тооны хэрэглэгчийн Фэйсбүүк хаяг ажиллахгүй байгаа талаар мэдээлжээ.

Энэ удаагийн саатал нь Фэйсбүүкийн түүхэнд хамгийн удаан үргэлжилсэн тохиолдол байж болзошгүй. Өнгөрсөн оны наймдугаар сард тус сүлжээг 45 минут тасалдахад нэлээд урт үргэлжилсэн тохиолдол гэж нэрлэж байжээ.

Фэйсбүүк компани гэмтлийг засварлахаар ажиллаж байгаагаа өөрийн Твиттер хуудсанд мэдээлээд байна. Мөн тэд энэхүү доголдол Ddos халдлагаас болоогүй гэдгийг бичжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Sn

    0 0 Хариу бичих
  2. Монголчууд шигтэнэгмулгуу ажилгүй залхуу хүмүүст фээс бол хар тамхи шиг донтуулж байгаа, үр дүн бүр мулгуу болж дуусах вий. Хаагдсан нь дээр дээ

    10 0 Хариу бичих
  3. Bur musun haagdval taarna

    4 4 Хариу бичих