Хохирогч нь огт мөнгөгүй болсныг мэдээд дээрэмдсэн мөнгөө буцааж өгчээ

Дээрэмчин эр хохирогч нь огт мөнгөгүй болсныг мэдээд дээрэмдсэн мөнгөө буцааж өгсөн хэрэг Хятадад гарчээ. Хэюань хотын иргэн Ли хэмээх бүсгүй автомат теллер машинаас мөнгө авч байх үед дээрэмчин эр ард нь ирж зогсоод хутга тулган мөнгийг нь дээрэмдсэн байна. Хохирогчид 2500 юань байжээ. Улмаар илүү их мөнгө өгөхийг шаардан банкны картынх нь үлдэгдлийг шалгуулсан аж. Картанд мөнгө үлдээгүйг мэдээд дээрэмчин эр инээмсэглэснээ хохирогчид мөнгийг нь эргүүлэн өгчихөөд явж оджээ. Болсон үйл явдал банкны автомат машины камерт тодорхой бичигдэж үлдсэн байна.  

Хохирогч бүсгүй энэ талаар цагдаад гомдол гаргаагүй ч цагдаагийнхан өөрсдөө шуурхай ажиллан өрөвч дээрэмчнийг барьжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Хэрэв тухайн зарлагдсан сул ажлын байранд тавигдсан 4 ерөнхий шаардлага (боловсрол, мэргэжил, мэргэшил, туршлага)-ыг бүрэн хангаагүй иргэнийг бүртгэвэл, энэ нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл болох тул бүртгэл явуулж байгаа ажлын хэсэг ийм иргэнийг бүртгэх боломжгүй гэдгийг урьдчилан анхааруулж байна. · Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор баталсан “Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам”-ын 3 дугаар зүйлийг үндэслэн Дорнод их сургуулийн захирлын албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтыг нийтэд зарлаж байна. Сонгон шалгаруулалтанд өрсөлдөх иргэдийн материалыг Засгийн газрын 3 дугаар байр, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2 давхарт 215 тоот өрөөнд 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 09.00-12.30, 13.30-17.00 цагийн хооронд хүлээн авна.

    0 0 Хариу бичих
  2. Үйлдэл нь гэмт хэрэг учраас заавал барьж хариуцлага тооцох нь зүйтэй

    0 0 Хариу бичих