Итали улс вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт явахыг хориглолоо

Итали улс улаан бурхан, улаанууд, салхин цэцэг гэх мэт халдварт өвчний дархлаажуулалтад хамрагдаагүй хүүхдүүдийг сургууль, цэцэрлэгт хүлээж авахыг хоригложээ. Хууль энэ сарын 12-ноос буюу өчигдрөөс хэрэгжиж эхэлсэн байна. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдээ сургууль цэцэрлэгт нь авчраад дархлаажуулалтад хамрагдуулсан гэдгээ баримтаар нотолж чадахгүй бол 500 еврогоор торгох гэнэ. Хууль хэрэгжиж эхэлсэн эхний өдөр зөвхөн Болонья хотод гэхэд 300 эцэг, эх хүүхдээ дархлаажуулалтад хамруулснаа нотолж чадалгүй торгуульд унаснаас гадна хүүхдүүдээ “албанд” нь өгч чадахгүйд хүрсэн талаар  ”Gizmodo” сонинд бичсэн байна. Үүнээс үүдэн эцэг эхчүүдийн дунд багагүй бухимдал үүсээд байгаа юм байна. Зарим нь хүүхдээ сургууль цэцэрлэгт өгөхөө бүр болино гэсэн утгатай үгсийг олон нийтийн сүлжээгээр бичсэн гэнэ.  

Харин популист нам “Таван од хөдөлгөөн”-ий гишүүн, Эрүүл мэндийн сайд Жулия Грилльо бухимдсан эцэг эхчүүдэд хандан хүүхдүүдээ дархлаажуулалтад хамруулах хангалттай цаг байгааг сануулсан мэдэгдэл хийжээ.   


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)