Акихито эзэн хааны ширээнээс буух ёслолоо эхлүүлжээ

Японы эзэн хаан Акихито өчигдөр ордондоо ёслол зохион байгуулж, хааны сууринаасаа бууж, ханхүү хаан суурь залгамжлах үйл явцыг албан ёсоор эхлүүлжээ. Энэ бол Японы эзэн хаан сууринаасаа буухтой холбоотой зохион байгуулдаг 11 ёслолын нэг юм. Японы хэвлэлд мэдээлснээр, дөрөвдүгээр сарын 30-нд Акихито ордондоо ёслол зохион байгуулж, эзэн хааны хувиар эцсийн удаа үг хэлэх юм байна.

Ингэснээр тэрээр Японы эзэн хааны сууринаасаа бууж, тавдугаар сарын 1-нд ханхүү Нарухито хаан ширээг залгамжилах ажээ. Эзэн хаан Акихито 200 жилийн түүхэнд Японы хааны гэр бүлээс ийнхүү амьддаа хаан сууриа залгамжлуулсан анхны эзэн хаан болж байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)