АНУ-ын өмнөд нутгийн Хьюстон хотноо “Кембрижийн эрчим хүчний долоо хоног” хурал даваа гаригт эхэлжээ. Олон улсын эрчим хүчний байгууллагын дарга Фатих Бирол хэвлэлийн бага хуралд ирэх таван жилийн нефтийн зах зээлийн хэтийн төлөвийн тухай тайлан тавихдаа “Дэлхийн эдийн засгийн өсөлт удаашрах хандлагатай байгаа ч ирэх таван жилд Азийн эрчим хүчний эрэлт хэрэгцээ, мөн БНХАУ-ын эрчим хүчний хэрэглээ маш их хэвээр байх болно” гэжээ. ОУЭХБ-ын урьдчилан тооцоолсноор, 2024 он гэхэд, дэлхийн нефтийн эрэлт хэрэгцээ өдөрт дунджаар 7.1 сая баррелиар нэмэгдэх юм байна.
Сүүлийн жилүүдэд, АНУ-ын занарын тос, хийн олборлолт тасралтгүй нэмэгдэж, 2021 он гэхэд АНУ нефть экспортлогч орон болно гэж тус тайланд тэмдэглэсэн бол ирэх таван жилд тус улсын нефтийн шинэ үйлдвэрлэл дэлхийн шинээр нэмэгдэх нефтийн үйлдвэрлэлийн 70 хувь, байгалийн хийн олборлолтын 75 хувийг тус тус эзэлнэ гэж ОУЭХБ урьдчилсан тооцоондоо онцолжээ.