"Эрдэнэт" үйлдвэр Орхон аймагт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ

Орхон аймгийн Засаг даргын Тамгын газар болон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн удирдлагууд өчигдөр 2018 оны хамтын төлөвлөгөөний хэрэгжилт, 2019 оны төлөвлөгөөний төслийг хэлэлцжээ. Өнгөрсөн онд хамтын ажиллагааны хүрээнд байгаль орчин, экологи, хүн амын эрүүл мэнд, ажлын байр нэмэгдүүлэх, бизнес эрхлэгчдийг дэмжих зэрэг чиглэлээр 20 орчим ажлыг хэрэгжүүлж 2.4 тэрбум гаруй төгрөг зарцуулсан байна. Талууд дээрх өнгөрсөн оны төлөвлөгөөгөө 92.5 хувьтай хэрэгжсэн гэж дүгнэж байгаа аж.

Харин “Эрдэнэт үйлдвэр” ХХК 2019 онд Орхон аймагт хоёр тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөжээ. Уг хөрөнгөөр "Эрдэнэт" сувиллын төлбөртэй үзүүлдэг тусламж үйлчилгээг Орхон аймгийн иргэдэд 10-15 хувийн хөнгөлөлттэй үзүүлэх, "Эрдэнэт" үйлдвэр ХХК-д хэрэгцээтэй, стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэх, бүтээгдэхүүн нийлүүлэх чиглэлээр Шинжлэх ухаан технологийн сургууль, "Эрдэнэт ШУТП"  ОНӨААТҮГ-тай хамтарч ажиллах юм байна. Мөн байгалийн гэнэтийн үзэгдэл, цаг агаарын хүндрэлтэй нөхцөлд болон онцгой шаардлагатай үед хамтран ажиллах, "Эрдэнэт" үйлдвэрээс тусгай зориулалтын авто машин, механизмаар дэмжлэг үзүүлэх, цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, тохижилтын ажлыг хамтран хийх зэрэг 10 гаруй ажил хийхээр төлөвлөжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Erdenet ovootiinb tz baigald hortoi sudalgaa garsan baihad horgui geed tz tavih geed ulairaad baigaa aispir maining kompaniig neg bus zam hotolbor halhavchilj bna

    0 0 Хариу бичих
  2. ГОК нохон сэргээлт ээ сайн хийх, цагаан тоос босч, говил, вокзал орчимын иргэд суулийн 30 гаруй жил хавар болгон химийн хоронд хэцуу бна, хаягжал аа хорсжуулж хар шрроогор дард байгаач, 1 есон доо байгаль орчныг дээд зэргээр бохирдуулж хун малыг хордуулж бнаа?

    0 0 Хариу бичих