“Чингис мастер кросс” авто уралдаан болно

Дархан-Уул аймагт жил бүрийн гуравдугаар сард уламжлал болон зохиогддог “Чингис мастер кросс” авто уралдаан энэ жил 21 дэх удаагаа зохион байгуулагдах гэж байна. УИХ-ын гишүүн М.Чимидцэрэн агсны нэрэмжит энэхүү авто кросс уралдааны зам үзэгчдэд өрсөлдөөнийг бүрэн харах боломж олгохоос гадна тамирчдын хувьд огцом өгсүүр, огцом уруу, гүн жалга руу харайж орох, гүн жалгаас дүүлж гарах гэхчлэн техникийн хурд, хүч, тамирчдын ур чадварын өрсөлдөөнөөс гадна шоу үзүүлбэр ихтэй байдгаараа бусад кроссоос онцлог. “Чингис мастер кросс” авто уралдааныг уламжлал ёсоор “Чингис” шар айрагны үйлдвэр ивээн тэтгэж байгаа ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ХЭЗЭЭ ВЭ ХЭДЭНДВЭ ХЭДЭН САРД ВЭ

    0 0 Хариу бичих
  2. Гол юума бичихгүй сонин гар вэ

    0 0 Хариу бичих
  3. 3.17нд

    0 0 Хариу бичих
  4. Сонинбаяр аа хэзээ болох вэ

    0 0 Хариу бичих