Жүжигчин, дуучин Женнифер Лопес бэйсболын тамирчин aсан Алекс Родригестой хоёр жил болзсоны эцэст албан ёсоор сүй тавилаа. Лопес өнгөрсөн бямба гаригт өөрийн инстаграм хуудсандаа сүйн бөгжний зургаа тавин энэхүү баярт мэдээгээ хуваалцсан. Тэгвэл тэрээр өчигдөр сүйт залуу Алекс Родригесынхоо гэрлэх санал тавьж буй торгон агшны гэрэл зургуудаа инстаграм хуудсандаа дэлгэлээ. Алекс Родригес Бахамд аялж байх үеэрээ Женниферт ийнхүү гэрлэх эх санал тавьжээ.
2005 онд Алекс Родригесын тоглолтын үеэр тэд анх танилцаж байсан ч 2016 оноос дотносож эхэлсэн гэдэг. Женнифер Лопес 11 настай ихэр охин, хүүтэй бол Алекс 10 болон 14 настай хоёр охинтой.



