АНУ-ын 2020 оны төсөвт хүндрэл тулгарчээ

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 11 буюу даваа гаригт Конгресст холбооны засгийн газрын 2020 оны төсвийг өргөн барьжээ. 4.75 их наяд долларын уг төсөвт батлан хамгаалах салбарын зардлыг өнгөрсөн оныхоос  5 хувиар нэмэгдүүлсний зэрэгцээ Дональд Трампын санаачилсан АНУ, Мексикийн хилийн дагуу хана барих ажилд 8.6 тэрбум долларыг зарцуулахаар тусгажээ. Харин ахмад настнууд болон ядууст зориулсан эрүүл мэнд, даатгалын хөтөлбөрөөс 1.9 их наяд доллар хэмнэхээр төсөвлөсөн байна.

АНУ-ын олон нийт, Ардчилсан нам төлөөлөгчдийн танхимд олонх болсон тул тус төсөв Конгрессээр батлагдах боломжгүй, хилийн дагуу хана барих төсвийн талаар хоёр нам ноцтой санал зөрөлдөж байгаа учраас энэ намар АНУ-ын засгийн газар дахин зогсонги байдалд ороход хүргэнэ гэж үзэж байгаа ажээ.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)