АНУ-ын дипломатуудыг 72 цагийн дотор Венесуэлээс гарахыг шаарджээ

Венесуэлийн Засгийн газар өчигдөр АНУ-ын үлдсэн дипломатуудын Венесуэлийн нутаг дэвсгэрт байх хугацааг дахин сунгахгүй гэсэн тогтоол гаргажээ. Эдгээр хүмүүсийг өчигдөр шөнийн 00 цагаас хойш 72 цагийн дотор Венесуэлийн хилээс заавал гарах ёстой гэсэн байна. Тус улсын Засгийн газрын мэдэгдэлд АНУ-ын эдгээр дипломатууд Венесуэлийн энх тайван, бүрэн эрх, тогтвортой байдалд эрсдэл учруулж байна гэжээ.

Венесуэлийн Засгийн газар АНУ-тай дипломат харилцаагаа тасалсны дараа харилцан ашиг сонирхлын төлөөлөгчдийн газар байгуулах зэрэг асуудлаар хэлэлцээ хийхээс шууд татгалзсан юм. Эрх тэгш харилцан хүндэтгэсэн нөхцөлд НҮБ-ын механизмээр, холбогдох асуудлаар АНУ-тай яриа хэлцлээ дахин сэргээнэ гэдгээ ч мэдэгдээд байгаа юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)