Хүннүгийн булшийг тоносон этгээдүүдийг баривчилжээ

Архангай аймгийн Хайрхан сумын нутаг Гол мод хэмээх газарт байрлах Хүннүгийн үеийн язгууртны булш бүхий томоохон цогцолборийг ухаж, тоносон бүлэг этгээдийг баривчилжээ. Өвөг дээдсийнхээ булш бунхныг шунахайн сэдлээр ухаж төнхөн, түүх, соёлын өвийг хулгайлсан эдгээр этгээдийг Архангай аймгийн Цагдаагийн хэлтэс ШУА болон нутгийн ард иргэдийн тусламжтайгаар баривчилсан байна. 

Гол модны булш бол Монголын төвийн бүс нутгаас илэрсэн Хүннүгийн язгууртны булш бүхий томоохон цогцолбор дурсгал юм. Уг цогцолборт нийт 492 булш илэрч тэмдэглэгдсэн байна. Оршуулгын газрын дийлэнх булш нь үүдэвчтэй дөрвөлжин хэлбэрийн язгууртны булшнууд ажээ.

Гэмт этгээдүүдийн булш тонохдоо хэрэглэсэн багаж хэрэгсэл

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (9)

  1. Нарсанд хорь хорь.

    0 0 Хариу бичих
  2. эрдэмтэд биш юмуу.ккк

    0 0 Хариу бичих
  3. Гар утсаар газар ухаа юу?!

    0 0 Хариу бичих
  4. хүн дүрстэй паразит шавьжнууд

    1 0 Хариу бичих
  5. Эцэг өвгөд дээдэс ХИЛЭГНЭНЭ !!!

    1 0 Хариу бичих
  6. Өв нарийнтээлээс Шаргалжуут явдаг замд байдаг хиргэсүүрийг өнгөрсөн жил ухаад онгойлгоод хаячихсан байналээ . Орон нутгийн дарга нар мэддэг боловуу

    1 0 Хариу бичих
  7. Булайнууд!

    0 0 Хариу бичих
  8. Одоо новшнуудыг цаазаар аваач.

    1 0 Хариу бичих
  9. Овоо доо хэрэгтнүүдийн царайг харуулдаг болж. Хууль журамд өөрчлөлт ороо юу?

    4 0 Хариу бичих