“Найрагчийн мөрөөр” төслийн багийнхан талархал илэрхийллээ

XX зууны эхэнд өрнө дахинд суралцаж, орчин цагийн Монголын үндэс суурийг босголцсон анхны сэхээтнүүдийн мөрөөр аяласан “Найрагчийн мөрөөр” төслийн багийнхан сар гаруй хугацаанд 5 улсын 7 хотоор аялаад иржээ. Монгол хөвгүүд, охидын туулсан амьдрал, хүний санаанд оромгүй хэцүү бэрх шалгуур, бидэнд тээж авчирсан соёл боловсролын түүхийг орчин цагт сэргээх уг төсөл 2021 он хүртэл үргэлжлэх юм.

Энэ удаагийн аялалд чин сэтгэлээсээ тусалсан Холбооны Бүгд Найрамдах Герман Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамны хамт олон, Элчин сайд Д.Ганбат, зөвлөх Ё.Баттөмөр, консул Л.Мөнхжаргал, жолооч У.Энхсаруул, Б.Пүрэвсүрэн нар, тэдний гэр бүлд нь гүнээ талархаж буйгаа илэрхийлье.

"Найрагчийн мөрөөр" төслийн баг


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)