Энэ өдөр дэлхийн түүхэнд: Гуравдугаар сарын 13

Тайландын зааны баяр

Энэ хүчирхэг амьтадад зориулсан Тайн зааны үндэсний өдөр (National Thai Elephant Day) хэмээх баярыг жил бүр Бангкокоос хойд зүгт 80 км-ийн зайд байдаг тусгайлан зассан талбайд хийдэг.Олон зуун жилийн турш Тайландад заан нь энгийн хүмүүс төдийгүй хааны овгийн тэнгэрлэг амьтан байв.Цагаан заан хамгийн үнэтэйд тооцогддог бөгөөд тийм ховор төрлийг олонгуут л хааны өмчлөлд авдаг байна.

Английн одон оронч Уильям Гершель Тэнгэрийн ван  гарагийг нээв

1781 оны гуравдугаар сарын 13-нд Уран буюу Тэнгэрийн ван гарагийг Уильям Гершель нээжээ. Өөрийн дуранд тэнгэрээс явж буй гэрэлтэй  дискийг харсан Гершель түүнийг  сүүлт од гэж үзээд тэнгэрийн биетийг олсноо Гринвичийн мэргэжлийн одон орон судлаачдад мэдэгджээ. Гэтэл тэр нь шинэ гараг байсан ба энэ тухай мэдээ Европоор тарав.Немецийн одон оронч Иоганн Боде  эрдэмтдээс хамгийн түрүүнд шинэ гарагийг Грекийн тэнгэрийн бурхан Ураны нэрээр нэрлэх санал гарган “Хэрэв Санчир Бархасбадийн эцэг гэгдэж байгаа бол  шинэ гарагийг Санчирын эцэг гэж яагаад тооцож болохгүй гэж?” хэлж байжээ.

Тэнгэрийн ван нь нарны аймгийн гурав дахь том, дөрөв дахь хүнд, нарнаас тоолбол долоо дахь гараг юм.Тэнгэрийн ван нь бүтцээрээ Далайн вантай төстэй бөгөөд бусад хийн гараг Бархасбадь, Санчираас ялгаатай тул одон орон судлаачид заримдаа "мөсөн гарагууд" хэмээн ангилдаг.

Өнөөдөр түүхэнд

565 он - Ордноос хөөгдөн хөрөнгөө алдаад байсан Византийн их жанжин Велизарий Константинополь хотод нас барав. Герман эсвэл славян гаралтай варвар гэгдэх тэрээр жирийн цэргээс 25 жилийн дараа цэргийн хамгийн том цол авсан ба эзэн хаан Юстинианыг олон хүнд байдлаас аварч байжээ.

1567 он - Англи Францын нэгдсэн хүч болон Испанийн хооронд өрнөсөн 80 жилийн дайн Остервилийн тулаанаар эхлэв.

1697 он - Майячуудын мэдлийн сүүлийн хот Нойпетен Испанийн эзлэн түрэмгийлэгчдэд ялагдав.

1881 он - Санкт-Петербургийн Екатерины суваг дээр хааны сүйх тэргийг гурван бөмбөг шидэгч, террористууд хүлээж байв. Николай Рысаковын шидсэн бөмбөг хааны тэргийг онхолдуулж, түүний хамгаалалтын казакуудаас хэдийг шархдуулсан байв. Хаан халдлага дууслаа гэж бодоод  “Бурханы авралаар би амь гарлаа” гэж бурхандаа талархаад шууд явахын оронд сувгийн эргээр алхалсан байна. Энэ үед хаан өөр нэг бөмбөг шидэгч Игнатий Гриневицкийтай нүүр тулгарчээ. Бөмбөг дэлбэрч хаан шархаджээ. “Ордон руу… тэнд үхэх” гэсэн үгийг Александр хэлж амжсан гэдэг. Ордонд ойр дотныхон нь салах ёс хийхээр ирэхэд хаан хэнийг ч танихаа больсон  байв. Ингээд удалгүй тэрээр нас баржээ.

1911 он - Зохиогч, гүн ухаантан, сайентологи ба дианетикийн шашныг үндэслэгч Роналд Хаббард АНУ-ын Небраска мужийн Тилден хотод төржээ.

1921 он - Хиагт хотноо Монголын цэрэг, ардын төлөөлөгчдийн их хурал хуралдаж Ардын түр засгийн газрыг байгуулахаар болжээ. Хурлын төлөөлөгчид "Монгол ардын засгийн хэргийг бүгд түр захиран шийтгэх газар" гэж нэрийдэхээр болсон байна.

1921 он - Оросын цэргийн жанжин барон Роман фон Унгерн-Штернбергийн цагаан цэргийнхэн Монголоос гамин цэргийг хөөн гаргав. Ингэснээр Монгол Улс дахин тусгаар тогтножээ.

1930 он - Харвардын коллежийн одон орон судлалын төв Плутон буюу Далайн ван гарагийг нээсэн талаар мэдээлэв.

1957 он - Кубын дарангуйлагч Фулхенсио Батистийн  засгийг түлхэн унагаах төрийн эргэлт бүтэлгүйтжээ.

1988 он - Японы Аомори болон Хакодате хотуудыг усан доогуур холбосон "Сейканы нүхэн гарц" ашиглалтад оров. Ингэснээр усан доогуурх хамгийн урт хонгил болсон юм.

1997 он - Тереза эх нас нөгцсөний дараа түүнийг гэлэнмаа Нирмала орлохоор болжээ.

2003  он - "Nature" сэтгүүлд 350,000 жилийн настай хүний хөлийн мөр Италиас олдсон талаар нийтлэгдэв.

2013 он - Ромын католик шашины хамбын зөвлөл хуралдаж католик шашны 266 дахь дээд хамбаар Францискийг сонгов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)