Төсвийн тэгш бус хуваарилалтыг арилгаж, ил тод болгоно

Төрийн байгууллагуудын хэрэгцээ шаардлага, онцлогт нийцсэн төсвийг оновчтой тооцон хуваарилдаг тэгш шударга, ил тод механизмыг нэвтрүүлэхээр болжээ. Ингэснээр ижил хүчин чадал, нөхцөл бүхий төсвийн байгууллага, цаашлаад аймаг, сум, дүүрэгт харилцан адилгүй төсөв хуваарилдаг байдлыг арилах аж.

Энэ ажлын хүрээнд орон нутгийн төсвийн суурь зардал, тусгай зориулалтын шилжүүлгүүдийн бүтцэд өөрчлөлт хийж холбогдох норм, нормативыг төсвийн байгууллагуудын хэрэгцээ шаардлага, онцлогт нь нийцүүлж хуваарилдаг болох юм байна. Үүний үр дүнд төсвийн үр ашиггүй зарцуулалт арилж улмаар зардлын ачаалал буурна гэж үзжээ. Тухайн төсвийн байгууллага, ялангуяа сургууль, цэцэрлэг бүрд хуваарилагдсан төсөв, орон тоог улсын хэмжээнд байгууллага бүрээр харьцуулсан цахим мэдээллийн санг бүрдүүлж, мэдээллийг ил тод авах боломжийг иргэдэд олгохоор Сангийн яамнаас төлөвлөөд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)