Конор МакГрегор гар утас хулгайлсан хэргээр саатуулагджээ

Холимог тулааны дэлхийн аварга Конор Макгрегор гар утас хулгайлсан хэргээр саатуулагджээ. Миамигийн цагдаагийн газрын мэдээлснээр Конор МакГрегор өнгөрсөн даваа гарагийн өглөө Флорида муж дахь “Fontainebleau Miami Beach” зочид буудлаас гарч явах үед 22 настай эрэгтэй гар утсаараа зургийг нь дарахыг оролдсон байна. Хариуд нь Конор МакГрегор зураг дарахыг завдсан эрийн утсыг нь шүүрч авсан төдийгүй өгөлгүй тэр чигээрээ явсан аж. Уг явдлаас үүдэн хохирогч гэгдэх эр гомдол гаргаснаар Конор МакГрегорыг дээрэм, танхайн хэрэгт буруутгаан саатуулжээ. Өмгөөлөгч нь 12500 ам.доллар төлж Конорыг батлан даалтаар суллуулаад байгаа аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. ene batsaan iim archaagui hulgaich daa muu hun zasardaggui gej unen

    1 0 Хариу бичих
  2. хувь хүний зургыг энэ тэнд зөвшөөрөлгүй авах гэсэн тэр залууг ч гэсэн шийтгэх хэрэгтэй.

    11 0 Хариу бичих
  3. Хэн байснаа. Юутай байснаа мартах ийм л аюултай. Алдар нэр , мөнгө хөрөнгөө аваад газар дор орох бишдээ ямар.

    2 4 Хариу бичих
    • дебил үү чи

      3 0