Их аваргууд ээлжит даваагаа авлаа

Японы мэргэжлийн сүмогийн гуравдугаар сарын башё өчигдөр эхэллээ. Эхний өдрийн барилдаанд их аварга Хакүхо М.Даваажаргал комүсүби Хикүтофүжиг давсан бол их аварга Какүрюү М.Ананд комүсүби Митакэүмид өвдөг шорооджээ. Харин өнгөрсөн башёд түрүүлэн сэкивакэ цолоо эргүүлэн аваад байгаа Тамаваши Б.Мөнх-Оргил башёгийн эхний өдөр маэгашира Нишикигээр, маэгаширагийн дөрөв дэх бөх Ичиножёо А.Ичинноров Чиёотайругаар тус тус даваагаа ахиулжээ.  

Өнөөдөр буюу хоёр дахь өдөр их аварга Хакүхо М.Даваажаргал маэгаширагийн баруун жигүүрийн тэргүүн бөх Эндог, их аварга Какүрюү М.Ананд маэгаширагийн зүүн жигүүрийн тэргүүн бөх Кайсэйг тус тус давав.  Ичиножёо А.Ичинноров өнөөдөр маэгашира Шодайг давсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил Дайэшод өвдөг шороодсон байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Одоо энийг снирхдог, уздэг хун байдаг юм болов уу

    0 0 Хариу бичих
    • bna uheree

      0 0