Олон сая хүнийг хохироосон OneCoin луйврын сүлжээг үүсгэн байгуулагч эмэгтэйг АНУ-ын тусгай албаныхан Лос Анжелесийн олон улсын нисэх буудлаас баривчилжээ. Болгарын иргэн Константин Игнатова нь OneCoin хэмээх хуурамч дижитал валютыг зарсныхаа төлөө хувь шимтгэл хүртдэг луйврын пирамид сүлжээг үүсгэн байгуулсан этгээд аж.

Олон тэрбум ам.доллараар хэмжигдэх луйварын уг сүлжээний гишүүдийн тоо 3 сая хол давжээ. OneCoin нь блокчейн технологид суурилаагүй, крипто валют ч биш хуурамч, хий зүйл байсан гэнэ. Тус сүлжээг үүсгэн байгуулагчид OneCoin-ыг өөрийн сервер компьютеруудыг ашиглан олборлоно гэж сурталчлан үнэ ханш нь зах зээлийн эрэлтээр тогтдог гэж тайлбарлаж байсан зэрэг нь бүгд худлаа, луйвар байсан гэдгийг АНУ-ын хууль зүйн яам тогтоосон байна.
Тус луйврын пирамид сүлжээг үүсгэн байгуулагчид нь 2014-аас 2016 оны хооронд 2.5 тэрбум ам.доллар залилжээ.
Константин Игнатов болон түүний эгч Ружа Игнатоваг бусдыг хууран мэхлэх замаар ашиг олсон, залилан мэхлэх гэмт хэрэг хийсэн хэмээн АНУ-ын хуулийнхан ял төлөвлөж, эрэн сурвалжилж байсан аж. OneCoin сүлжээнээс олсон 400 сая гаруй ам.доллараараа Кайманы арлууд, Ирландын банкнуудаар дамжуулан мөнгө угаах гэмт хэрэг үйлдсэн Марк Скотыг өнгөрсөн онд баривчилж байсан юм.

Константин Игнатова, Ружа Игнатова, Марк Скот нарын хийсэн хэрэг нь нотлогдвол 20 жилийн хорих ялаар шийтгэгдэх ажээ.