UFC-д нэг тулалдаад л тэрбум төгрөг олох боломжтой

Өчигдөр болж өнгөрсөн “UFC Wichita” тулааны үдэшт оролцсон тамирчдаас мөнгөн шагналын хэмжээгээр тэргүүлэгч нь тодорхой болжээ. Үдшийн гол тулаанд Дэррик Льюисыг хоёрдугаар үед нам цохисон Жуниор дос Сантос 465 мянган ам.доллар авч хамгийн их шагнал авсан тамирчнаар тодорсон байна. Тэрээр тулаанд оролцож, ялсныхаа төлөө 400 мянга, үдшийн шилдэг тулааныг үзүүлснийхээ төлөө 50 мянга, оролцсоныхоо төлөө 15 мянган ам.доллар авчээ. Түүнд ялагдсан Деррик Льюис 205 мянган ам.доллар авсан байна. Тэрээр тулалдсаныхаа төлөө 140 мянга, үдшийн шилдэг тулааныг хийсний төлөө 50 мянга, үйл явдалд оролцсоныхоо төлөө 15 000 ам.доллар хүртжээ.

Энэ үдэш болсон ганц эмэгтэй хосын тулаанд ялсан ОХУ-ын Яна Куницкая 63 мянган ам.доллар авсан байна. Тэрээр тулалдсаныхаа төлөө 29 мянга, ялсныхаа төлөө 29 мянга, үйл явдалд оролцсоныхоо төлөө таван мянган ам.доллар авчээ.

Шагналын хэмжээгээр толгой цохисон Жуниор дос Сантосын авсан мөнгийг төгрөгт шилжүүлбэл тэрбумаас давж /1 237 000 000/ байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)