Яна Куницкая UFC-ийн түүхэн дэх хамгийн цуст тулааныг хийлээ

UFC-д оросын эмэгтэй тулаанчдын нэр төрийг хамгаалж буй Яна Куницкая өчигдөр болсон “UFC Wichita” тулааны үдшээр АНУ-ын Марион Ренотой холбооны эмэгтэй тулааны түүхэнд үлдэх нэгэн тулааныг хийлээ. Тэдний тулааныг хэвлэлүүд эмэгтэй холимог тулааны түүхэнд гарсан хамгийн цуст тулааны нэг хэмээн бичиж байна.

Крис Сайборгт хүнд цохилтоор ялагдсанаасаа хойш Яна Куницкая нэг удаа дэвжээнд гарч, өнгөрсөн намар Лина Лансбергийг оноогоор хожооод байсан. Харин Марион Реногийн хувьд UFC холбоонд одоо тулалдаж байгаа эмэгтэй тамирчдаас хамгийн ахмад нь гэсэн тодотголтой тулаанч байсан юм. UFC-д 40-өөс дээш настай нэг л эмэгтэй тулаанч байдаг нь тэр юм.

Тулаанд Яна Куницкая идэвхиэр давамгайлж, ерөнхийдөө санаачлагыг авч илүүрхсэн ч ойрын зайд америк бүсгүй илүү тулааныг харуулж байсан юм. Рено толгойд оновчтой, маш харгис байдлаар хүчтэй цохиж, дэвжээг өрсөлдөгчийнхөө цусаар будаж орхисон юм. Ялангуяа хамрыг нь бараг л эргэж сэргэх боломжгүй болтол нь чихэж орхисон. Орос бүсгүй ийнхүү салам нүдүүлсэн ч ялалт авч, 63 мянган ам.долларын эзэн болсон юм. Тэрээр нийт цохилтын тоогоор /98-58/ өрсөлдөгчөөсөө хамаагүй илүү байсан. Харин толгойд хийсэн оновчтой цохилтоор америк бүсгүй /42-35/ илүүрхжээ.     


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)