Амьтны хүрээлэнгийн хар хул үзэгч бүсгүйд халджээ

АНУ-ын Аризона мужийн Амьтны хүрээлэнгийн хар хул үзэгч бүсгүй рүү дайрсан хэрэг гарчээ. Өнгөрөгч бямба гарагт болсон уг хэргийн хохирогч бүсгүйн амь нас эрсдэлд ороогүй хэдий ч маш хүнд гэмтсэн байна.

Үзэсгэлэнт араатантай хамт сельфидэхийг хүссэн бүсгүй хашаан дээгүүр нь тэгнэж зогсох үед хар хул дайрч гарыг нь урсан аж. Тус амьтны хүрээлэнгийн захирал Мики Оллсон “Үзэгчдийг амьтдын ялангуяа араатны торон хашааг давах гэж оролддог занг засах арга алга шүү дээ. Ингээд л араатны хоол болдог” гэж мэдэгджээ.

Уг явдал хүний буруутай үйлдлээс болсон учир хар хулыг устгах болох тусгаарлах арга хэмжээ авахгүй юм байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Хар хул гэж хаанахын ямар амьтан байдаг юм бол

    0 0 Хариу бичих
  2. Гохинээ мал сда

    0 0 Хариу бичих
  3. Хохино, идүүлээгүй нь их юм

    0 0 Хариу бичих