1919.03.02

ПАРИС: Ялалтын хаалганы дэргэдээс цагдаагийнхан усан буугаар шар хантаазтануудыг хөөлөө.
© Photo by Kiran Ridley/Getty Images
2019.03.05

ПАРИС: Карл Лагерфельдын бүтээсэн сүүлчийн цуглуулгын үзүүлбэр. Парисын загварын долоо хоног дээр түүний 2019–2020 оны намар-өвлийн цуглуулгыг үзүүлсэн загвар өмсөгчид уйлан алхав. Загвар бүтээгч 2019 оны хоёрдугаар сарын 19-нд таалал төгсчээ.
© REUTERS / Regis Duvignau
2019.03.04

АНУ: Сапсан хэмээх харцгууд үржилд оржээ. Энэ төрлийн харцага төрөөд жилийн дараа бэлгийн хөгжилд ордог. Сапсанууд хамтрагчаа олон жилээр сонгодог үнэнч шувууд ажээ.
© REUTERS/Mike Segar
2019.03.04

ИХ БРИТАНИ: Ерөнхий сайд Тереза Мэй Солсбери хотын үсчний газраар оржээ. Тэрбээр Скрипалийнхны хордуулсан гэх хэргийн ойгоор тус хотод очжээ.
© EPA-EFE/FACUNDO ARRIZABALAGA/POOL
2019.03.05

МОСКВА. Иосиф Сталины нас барсан өдрөөр булшинд нь цэцэг тавихаар явж буй Коммунист намынхан. Сталин Зөвлөлтийг 1924 - 1953 онуудад удирдаж байв.
© AP Photo / Pavel Golovkin
2019.03.02

АНУ: Ерөнхийлөгч Доналд Трамп бие даасан ажил хэрэгч хүмүүсийн үндэсний холбооны 75 жилийн ойгоор үг хэлснийхээ дараа.
© AP Photo/Jose Luis Magana
2019.03.05

ИХ БРИТАНИ: Йоркийн дацангийн тайзнаас зүүлттэй модон загалмайн дэргэд зогсож байгаа лам нар. 1220 онд боссон сүм Европдоо дундад зууны хамгийн том гэдгээр Кельны сүмтэй өрсөлддөг.
© Photo by Ian Forsyth/Getty Images
2019.03.05

БОЛГАР: Орос, Болгарын Ерөнхий сайд нар Дмитрий Медведев, Бойко Борисов жуулчлалын бизнес чуулга дээр.
© Дмитрий Астахов /ТАСС
2019.03.05

БЕЛЬГИ: Бинш хотноо болсон Марди Гра багт наадам. Их мацаг барилтын өмнө болдог уг наадмыг ЮНЕСКО дэлхийн соёлын өвд оруулжээ.
© EPA-EFE/STEPHANIE LECOCQ
2019.03.02

ЛИТВА: Ардын аж ахуйн музей байдаг Румшишкес тосгонд өвлийг хөөж, хаврыг угтах баяр боллоо.
© AP Photo/Mindaugas Kulbis
2019.03.04

ОХУ: Архип Куинжийн "Ай-Петри. Крым" зураг хулгайлагдаад Оросын музейд эргэн ирсний дараа сэтгүүлчид сурвалжилж байгаа нь.
© Александр Демьянчук/ТАСС
2019.03.05

ХЯТАД: Бээжинд парламентын жил тутмын хуралдаан нээгдлээ.
© AP Photo / Ng Han Guan
2019.03.03

ОХУ: Товстоноговын нэрэмжит Драмын их театр 100 жилийнхээ ойгоор “Агаараар хөвөлт ба чөлөөтэй, чөлөөгүй аэростатууд хүссэн чиглэлээр нисгэх нь” жүжгийг тоглов.
© Александр Демьянчук/ТАСС